logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    УИХ: 2027 оны төсвийн орлого зарлагыг тус бүр ₮2 их наядаар танах зохицуулалт хийж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 27 16:00

    Зургийг: Э.Тэнгис

    Б.Жаргалан: 2027 оны төсвийн бодлого үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэх ёстой

    2027 оны төсвийн нийт зарлага болон тэнцвэржүүлсэн орлогын дүнгээс тус бүр хоёр их наяд төгрөг хасах зохицуулалт хийхээр болсныг Төсвийн байнгын хорооны дарга мэдээллээ. Ингэснээр 43.6 их наяд төгрөгийн нийт зарлага 41 их наяд төгрөг болж буурахаар байна. Орлого зарлагыг ижил дүнгээр бууруулах тул төсвийн 2.3 их наяд төгрөгийн алдагдал одоогоор хэвээр байгааг тодотголоо.

    “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгөөр дэд бүтцийн төслүүд санхүүжүүлэх хуулиа Засгийн газар эргүүлэн татсантай холбоотойгоор энэхүү зохицуулалтыг хийх шаардлага үүссэн байна.

    Төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танаж зохицуулахаар даваа гарагт МАН-ын бүлгийн хуралдаанд танилцуулсныг мэдээлсэн юм.

    2027 оны төсвийн бодлого үнийн өсөлтийг хязгаарлаж, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалахад чиглэх ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд онцолж буй. Нэг жилийн хугацаанд 10 орчим их наяд төгрөгөөр тэлсэн төсвийн зарлагыг багадаа 4-5 их наяд төгрөгөөр хасах шаардлагатай гэж үзэж, төсвийн зарлагыг 3.1 их наяд төгрөгөөр бууруулах зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүн Б.Жаргалан гаргасан байна.

    Ирэх онд нийт 10.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 815 төсөл арга хэмжээг 5.8 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгаад байгаа бөгөөд үүнээс хоёр их наяд төгрөгийг “Оюу Толгой”-ийн ногдол ашгаар санхүүжүүлэхээр төлөвлөж байсан юм.

    Ирэх онд төлөвлөж буй төслүүд нь 2027 оны оны хөгжлийн төлөвлөгөөтэй нийцээгүй, хөрөнгө оруулалтын зардлуудын задаргаа ил тод бус байгааг судлаачид шүүмжилж байна.