logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    "SalesGeek Mongolia" өсөлт, гүйцэтгэлээ үнэлүүлж олон улсын франчайз эзэмшигчдийн дундаас 2 шагнал хүртлээ
    Харилцагчийн мэдээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 26 15:30
    3

    Зургийг: SalesGeek Mongolia

    Монголын бизнесүүдэд борлуулалтын тогтолцоогоо хөгжүүлж, өсөлтөө хэмжигдэхүйц үр дүнд хүргэхэд нь дэмжлэг үзүүлдэг “SalesGeek Mongolia” олон улсын "Sales Geek" байгууллагаас “Best in Class Award” болон “Fast Growing Master Geeks” шагнал хүртлээ. Энэ нь Монгол дахь багийн хурдацтай өсөлтийг үнэлэхийн зэрэгцээ олон улсад батлагдсан борлуулалтын аргачлалыг дотоодын бизнесийн орчинд амжилттай нутагшуулж буйг илэрхийлсэн үйл явдал болж байна.

    “Best in Class Award” нь үйл ажиллагаа, багийн гүйцэтгэл, брэндийн хэрэгжилт болон зах зээлд үзүүлж буй нөлөөгөөрөө бусдад жишиг болохуйц түвшинд ажилласныг үнэлдэг. Харин “Fast Growing Master Geeks” шагнал нь богино хугацаанд гаргасан өсөлт, зах зээлээ тэлсэн ахицыг нь онцолж өгчээ. Хоёр шагналыг зэрэг хүртсэн нь Монголын борлуулалтын мэргэжилтнүүд олон улсын түвшинд өрсөлдөж, дэлхийн түвшний арга барилаар ажиллах боломжтойг харуулж байна. 

    “SalesGeek Mongolia”-ийн үйл ажиллагаа зөвхөн сургалт зохион байгуулахад чиглэдэггүй. Монголын олон бизнес сайн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй боловч борлуулалтын тодорхой стратеги, тогтсон үйл явц, хэмжих үзүүлэлт болон мэргэжлийн удирдлага дутмаг байдаг гэж тус компани үздэг. Иймээс байгууллагын борлуулалтад саад болж буй зангилааг эхлээд тодорхойлж, дараа нь багтай нь хамтран ажиллаж бодит шийдлийг хэрэгжүүлэх загвараар ажилладаг байна. Өөрөөр хэлбэл хөндлөнгөөс зөвлөгөө өгөөд орхих бус өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцож, шинэ тогтолцоог байгууллагын багт нутагшуулахад дэмжлэг үзүүлдэг.

    Энэ хүрээнд үйлчилгээ нь борлуулалтын оношилгоо, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг тоон үзүүлэлтээр үнэлэх дөрвөн үе шатыг хамардаг. Тухайлбал: “Your Sales Director” үйлчилгээ нь бүтэн цагийн борлуулалтын захирал ажиллуулах боломжгүй жижиг, дунд бизнест гэрээт удирдлагын дэмжлэг үзүүлдэг. Гэрээт захирал борлуулалтын өнөөгийн байдлыг үнэлж, зорилтот үзүүлэлт, сарын борлуулалтын төсөөлөл, үүрэг хариуцлага болон гүйцэтгэлийн хяналтыг сайжруулахад оролцоно.

    Шаардлагатай тохиолдолд томоохон хэлцэл дээр багтай нь хамтран ажилладаг байна. Харин “Your Sales Trainer” хөтөлбөрөөр борлуулалт, харилцагчийн үйлчилгээ, хэлэлцээр, манлайлал, бизнесийн хөгжлийн сургалт явуулдаг. “Sales Diagnostics” үйлчилгээ нь борлуулалтын үйл ажиллагаа, ажилтнуудын ур чадвар, удирдлага, багийн соёлыг үнэлж, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг эрэмбэлдэг бол “Your Sales Mentor” нь шинэ удирдлага болон удирдах түвшний ажилд бэлтгэгдэж буй мэргэжилтнүүдэд зориулсан зургаан сарын ганцаарчилсан хөгжлийн хөтөлбөр юм. 

    “Sales Geek”-ийн хөтөлбөрүүдээр олон улсад 25 мянга гаруй хүн чадавхажсан бөгөөд хамтран ажилласан байгууллагуудын борлуулалт дунджаар 38 хувийн өсөлт үзүүлсэн байна. Мөн 90 хоногийн дотор хэмжигдэхүйц ахиц гаргахыг үйл ажиллагааныхаа зорилт болгодог. Үүний зэрэгцээ “Sales Club” уулзалтуудаар борлуулалтын тодорхой сэдэв, бодит кейс болон салбарын туршлагыг тогтмол хуваалцаж, мэргэжилтнүүдийн хамтын нийгэмлэгийг өргөжүүлж буйг онцолсон юм. Түүнчлэн “Geek” болсон мэргэжилтнүүд баталгаажсан систем, брэнд, сургалт, технологийн дэмжлэгт тулгуурлан өөрийн борлуулалтын үйлчилгээний бизнесийг хөгжүүлэх боломжтойг дурдлаа.

    Цаашид “SalesGeek Mongolia” дотоодын компаниудын өсөлтийг дэмжихийн зэрэгцээ туршлагатай борлуулалтын удирдлага, мэргэжилтнүүдийг олон улсын “Sales Geek” багт нэгтгэж, “More sales. Delivered” уриа дор Монголын бизнесүүдийг тогтвортой өсөлтөд хүргэж, дотоодын туршлагыг дэлхийн жишигтэй холбоход төвлөрөн ажиллахаа илэрхийллээ.

    Cэтгэгдэл бичих