logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 20 16:45

    Зургийг: president.mn

    Монгол Улсын Төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй Төрийн айлчлал хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд болж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад Төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очсоныг Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ.

    Монгол Улсын Төрийн тэргүүн тус улсад 14 жилийн дараа айлчилж байна. Хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хөгжүүлэх талаар ярилцана. Мөн Монгол Улс-ХБНГУ-ын хамтарсан тунхаглал байгуулж, стратегийн түншлэлийг өргөжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.

    Айлчлалын хүрээнд Монгол-Германы бизнес форум, шинжлэх ухааны өдөрлөг, олон улсын эрдэм шинжилгээний хурал зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

    Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 22-24-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Финланд улсад айлчилж, эрчим хүч, соёл, боловсрол, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар хэлэлцэх товтой байгаа юм.

    Мөн Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөснийг Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих