logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    БНХАУ-д орон сууцны үнийн уналт удааширч, үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэнэ гэх итгэл нэмэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 20 14:25
    Citigroup: БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэж эхэлж байна гэж дүгнэхэд эрт байна

    (Bloomberg) -- БНХАУ-ын орон сууцны үнийн уналт есдүгээр сард өмнөх сарынхаас удаан байсан байна. Энэ нь сүүлийн үеийн шинэ арга хэмжээнүүд үр дүнгээ өгч, хүнд байдалд орсон үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь сэргэх эргэлтийн цэгтээ ойртож байж болзошгүй гэх хүлээлтийг нэмэгдүүллээ.

    Төрөөс татаас олгодог орон сууцыг хассан тооцооллоор БНХАУ-ын 70 хотод шинэ орон сууцны үнэ наймдугаар сард өмнөх сараас 0.17 хувиар буурч байсан бол есдүгээр сард 0.14 хувиар буурсныг БНХАУ-ын Үндэсний статистикийн товчоо мэдээлжээ.

    Харин Төрийн оролцоо харьцангуй бага байдаг хуучин орон сууцны үнэ 0.26 хувиар буурсан байна.

    БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн сард зах зээлийг дэмжих шинэ арга хэмжээнүүдийг зарласнаас хойш бага зэрэг сэргэлт ажиглагдсаныг “Citigroup” банк зэрэг зах зээлийн зарим шинжээч онцоллоо. Хэдий тийм боловч эдгээр арга хэмжээг сарын сүүл үед зарласан тул сүүлийн дата үзүүлэлтэд  үндэслэн сэргэж байна гэж дүгнэхэд эрт байна гэж тодотгожээ.

    Cэтгэгдэл бичих