
Зургийг: m-bank.mn
“М банк” нь “Global Finance” сэтгүүлийн “World’s Best Digital Bank Awards 2026”-аас Ази, Номхон далайн бүсийн “Хамгийн инновацлаг дижитал банк” болон “Оны шилдэг Необанк” шагналыг хүртлээ. Салбаргүй, дараалалгүй, бүрэн дижитал банкны үйлчилгээ хөгжүүлэх зорилгынх нь ахицыг илтгэсэн энэхүү үнэлгээг “М банк” хоёр дахь жилдээ хүртэж байна.
Тус банк “Хамгийн инновацлаг дижитал банк” ангилалд Хонконгийн “Bank of China”, Индонезийн “Bank Mandiri”, Японы “Rakuten Bank” зэрэг улсдаа шилдгээр шалгарсан банкнуудтай өрсөлджээ. Харин бүрэн дижитал банкны “Оны шилдэг Необанк” ангилалд Хонконгийн “ZA Bank”, Филиппиний “CIMB” зэрэг банкийг тэргүүлэн бүс нутгийн ялагчаар тодорсон байна. “М банк” 2025 онд Монголын “Best Consumer Digital Bank”, “Best Digital-Only Bank” болон “Best Online Product Offerings” гэсэн гурван ангилалд шалгарч байсан бол энэ удаа амжилтаа бүс нутгийн түвшинд ахиуллаа.
“М банк” энэ онд иргэдийн өдөр тутмын санхүүгийн хэрэглээг нэг аппликэйшнд төвлөрүүлэхэд анхаарч, “Apple Pay”, “Google Pay” болон “M pay” төлбөрийн шийдлүүдийг нэвтрүүлээд байна. Шинэчилсэн “М банк апп 2.0”-оор банкны үйлчилгээг нэг дэлгэцээс удирдаж, таван товшилтоор мөнгө шилжүүлэх боломжтой. Мөн дэлхийн тэргүүлэх компаниудын хувьцаа, биржээр арилжаалагддаг сангуудад хөрөнгө оруулах үйлчилгээг нь 4,000 гаруй харилцагч ашиглаж байгаа бөгөөд дижитал зээл, хуримтлалын хөтөлбөр, хэрэглээний төлбөр болон өдөр тутмын бусад үйлчилгээг нэг дороос авах боломжийг өргөжүүлээд буй.
Мөн Бизнес эрхлэгчдэд зориулсан “М бизнес плас” нь ухаалаг ПОС төхөөрөмж, кассын систем, бизнесийн удирдлага болон банкны үйлчилгээг нэгтгэдэг. Харин “М бизнес апп”-аар бизнесийн харилцагч болох бүртгэлийг 10 минутын дотор хийж, и-баримт автоматаар гаргах боломжтой болсон байна. ПОС-ын борлуулалт болон бизнесийн орлогын мэдээлэлд үндэслэн зээлийн боломжийг цахимаар тооцож, салбарт очихгүйгээр хүсэлт гаргах нөхцөлийг бүрдүүлcнээ онцолсон. Үүнээс гадна тус банк байгууллагын харилцагчдад төлбөр тооцоогоо автоматжуулах, мэдээллээ хиймэл оюунд суурилсан чатботоос авах, ажилтнуудын хуримтлалыг дэмжих зэрэг шийдлийг санал болгож байна.
Дэлхийн банк, санхүүгийн салбарын нэр хүндтэй, томоохон хоёр шагнал нь “М банк”-ны дижитал бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлснийг төдийгүй иргэн, бизнес болон байгууллагын харилцагчдын санхүүгийн хэрэгцээг нэг экосистемээр шийдэх чиглэлд гаргасан ахицыг үнэлсэн үр дүн боллоо. “М банк” цаашид бүрэн дижитал үйлчилгээгээ тасралтгүй хөгжүүлж, банкны уламжлалт хэрэглээнээс өөр, илүү хялбар туршлагыг харилцагчдадаа хүргэхийг зорьж буйг тодотголоо.