logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    ХААН Банк ХК Азийн банкнуудаас $130 саяын ногоон санхүүжилт татлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 27 10:00

    Зургийг: Khan Bank

    ХААН Банк Монгол Улсад ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 130 сая ам.долларын ногоон санхүүжилтийг Азийн банкнуудаас татсанаа мэдээллээ.

    Урт хугацаат гэрээний хүрээнд Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк (AIIB) 80 сая ам.доллар, үндсэн зээлдүүлэгчээр хамтран оролцож буй БНСУ-ын Хөгжлийн банк 20 сая ам.доллар, мөн Азийн бүс нутгийн хоёр банк хамтран 30 сая ам.долларын санхүүжилт олгож байна.

    Төгрөг, ам.доллар хосолсон валютын бүтэцтэй, таван жилийн хугацаатай хамтарсан санхүүжилтийн 50 сая ам.доллартой тэнцэх хэсгийг төгрөгөөр татан төвлөрүүлж буйг ХААН Банк онцоллоо.

    Татан төвлөрүүлсэн санхүүжилтийн эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга, усны менежмент, хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа,  ногоон  тээвэр зэрэг ногоон төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанд зарцуулахаа тодотгож байна.

    Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан ХААН Банк орон даяар байрлах салбар нэгжүүд, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэсэн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулах чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих