logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    TMK Energy: III улиралд хийн дундаж гарц өмнөх улирлаас 17.5 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 27 14:10
    168

    Зургийг: tmkenergy.com.au

    TMK Energy: LF-01–ээс LF-07 цооногийг хамарсан хийн нээлтийг АМГТГ хүлээн авсан

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компанийн Монгол дахь “Гурвантэс XXXV” метан хийн төслийн хоногийн дундаж гарц III улиралд 819 куб метр хүрч, өмнөх улирлаас 17.5 хувиар өссөнийг мэдээллээ. Тайлан нийтлэхийн өмнөх долоо хоногт гарц нь хоногийн 1000 орчим куб метрт хүрч өссөн байна.

    Мөн аравдугаар сарын 15-нд LF-01-ээс LF-07 цооногийг хамарсан төслийн хийн нээлтийн талаарх мэдэгдлийг Ашигт малтмал, газрын тосны газар хүлээн авснаар хайгуулаас үнэлгээний үе шатанд шилжих боломж бүрдсэнийг мэдээлжээ. Одоо тус компани 90 хоногт багтаад үнэлгээний ажлын хөтөлбөрөө хүргүүлж, тохиролцох ёстой. Ингэснээр цаашид нөөцөө бүртгүүлж, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах үйл явцын эхний алхам тавигдах аж.

    28-9.JPG

    Мөн “TMK Energy” хийн гарцыг нэмэгдүүлэхээр LF-03, LF-02, LF-06  гурван цооногийн ашиглалтын тоноглолыг шинэчлэх, LF-08 туршилтын цооногийг шинээр өрөмдөх хөтөлбөрөө эхлүүлсэн байна.

    Үүнээс гадна “Дашваанжил” групптэй хэрэгжүүлэхээр төлөвлөж буй нэг мегаватт хүртэлх хүчин чадалтай модулятор цахилгаан станц байгуулах төслийн хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэр хараахан гараагүй байгааг дурдлаа.

    Тус компани III улирлын эцэст өр төлбөргүй,  3.84 сая австрали долларын мөнгөн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулсан ба энэ оны ажлын хөтөлбөрийн санхүүжилтээ бүрдүүлсэн талаар тайландаа тодотгожээ.

    “TMK Energy” компанийн хувьцааны ханш энэ он гарсаар 16 гаруй хувиар буурч, 0.1 австрали доллароор арилжаалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих