logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЗТЯ: Нүүрсний экспортын хүндрэлийг арилгахад БНХАУ-ын “China Energy Group” хамтарна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 05 12:10
    378

    Зургийг: Зам, тээврийн яам

    Гашуунсухайт-Ганцмод боомтоор экспортолж буй нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд БНХАУ-ын “China Energy Group” хамтран ажиллахыг Зам, тээврийн яам мэдээллээ.

    Хил дээр бөөгнөрсөн нүүрсний чингэлгүүдийг шуурхай татан авах, нөхцөл байдлыг БНХАУ-ын эрх бүхий байгууллагуудад уламжлах, орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, тээвэрлэлтийн хүндрэлийг арилгахад анхаарахаа илэрхийлсэн байна.

    Нүүрс тээвэрлэлт удааширсан нь “China Energy Group”-т нийлүүлэхээр тохиролцсон нүүрсний татан авалтад хүндрэл учруулж, Монгол Улсын экспортын орлого болон хоёр улсын худалдааны эргэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг талууд онцолжээ.

    Монгол Улс 2041 он хүртэл “China Energy Group”-д 247 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд үүнээс 2025-2029 онд 27 сая тонныг нь нийлүүлэх юм байна.

    Оны эхнээс өссөн дүнгээр Гашуунсухайт авто замын боомтоор 36.9 сая тонн нүүрс, 1.7 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ.

    Cэтгэгдэл бичих