
Зургийг: С.Батсайхан
Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь инфляцыг 2-3 хувиар өсгөж, эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан анхаарууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд олгох чиглэлийг мягмар гарагт Ерөнхий сайд болон Сангийн сайд нарт өгсөн юм. Харин Сангийн сайдын зүгээс ногдол ашгийн талаар Засгийн газрын байр суурь хэвээрээ байгаа гэдгийг тодотгож байна.
Үүнээс гадна “Оюу Толгой” ХХК-ийн хувьд экспортын хязгаарлалт шийдвэрлэгдэж, баяжмалын экспорт хэвийн горимдоо орсныг мэдээллээ. Экспорт хэвийн үргэлжлэх нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, цаашлаад хувь нийлүүлэгч талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж байна.