logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-ын ДНБ III улиралд 3.4 хувиар өссөн нь сүүлийн нэг жилийн дээд үзүүлэлт болов
    Mark Niquette
    Aidan Williams
    Julia Fanzeres
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 30 13:30

    Зургийг: Brian Kaiser/Bloomberg

    АНУ-д инфляц эдийн засгийн хүчтэй өсөлтийн эерэг нөлөөг бүдгэрүүлж байна

    (Bloomberg) -- АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ирэх долоо хоногт болох завсрын сонгуулийн өмнө эрчимжсэн ч инфляц өндөр түвшинд байгаа нь америкчуудад эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн мэдрэгдэхэд нөлөөлөхөөр байна.

    III улиралд АНУ-ын эдийн засаг сүүлийн нэг жилийн хамгийн өндөр дүнгээр тэлсэн юм. Үүнд бизнесийн хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, хэрэглэгчдийн зарцуулалт тогтвортой байсан нь голлон нөлөөлжээ. Тайлант хугацаанд хэрэглэгчдийн зарцуулалт 3.8 хувиар нэмэгдсэн нь хоёр улирал дараалсан өсөлт болж байна. 

    US-GDP-GFX.jpg

    Түүнчлэн дата төв, хиймэл оюуны хөрөнгө оруулалтаас гадна үйлдвэрлэлийн, бусад тоног төхөөрөмжийн зардал өссөнөөр бизнесийн хөрөнгө оруулалт 2020 оноос хойших хамгийн огцом дүнгээр тэлжээ. Хэдий тийм боловч амьжиргааны өртөг сонгуулийн гол асуудлуудын нэг болоод буй энэ үед инфляцын нэг чухал үзүүлэлт болох хувийн хэрэглээний зардлын үнэ 3.6 хувиар өссөн нь сүүлийн зургаан сарын хамгийн өндөр дүн боллоо.

    АНУ-ын инфляц сүүлийн зургаан сарын турш цалингийн өсөлтийг давж байгаа аж. Ялангуяа бага  орлоготой өрхүүд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өссөнөөс үүдэн илүү их дарамтад орж байна.

    Cэтгэгдэл бичих