
Зургийг: Michael Nagle/Bloomberg
(Bloomberg) -- “Amazon.com” компанийн хөрөнгө оруулалтын зардал шинжээчдийн хүлээлтээс давж, үндсэн цахим худалдааны бизнесийн өсөлт сүүлийн гурван жилийн доод түвшинд хүрч удааширсныг мэдээлсний дараа хувьцааны ханш нь буурлаа.
Тус компанийн III улирлын үндсэн хөрөнгө болон тоног, төхөөрөмжийн зардал 77 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамгаас хавьгүй өндөр үзүүлэлт боллоо.
Харин “Amazon”-ийн борлуулалт 12 хувиар өсөж, 201.9 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй. Мөн цахим борлуулалт нь хоёр хувиар өсөж, 68.5 тэрбум ам.доллар хүрсэн нь 2023 оны эхэн үеэс хойших хамгийн бага дүнгээр өссөн үзүүлэлт болж байна.
“Amazon”-ийн хувьцааны ханш пүрэв гарагт Нью-Йоркийн Хөрөнгийн биржид хаалтын дараах арилжаагаар долоо орчим хувиар буурлаа. Тус компанийн хувьцааны ханш он гарсаар 5.6 хувиар өсөөд байна.