
Зургийг: Akio Kon/Bloomberg
(Bloomberg) -- Японы Төв банк бодлогын хүүг хэвээр хадгалахын зэрэгцээ суурь инфляц түүхэнд анх удаа хоёр хувийн зорилтот түвшинд хүрснийг мэдэгдэв. Ингэснээр 12 дугаар сард тус улсын Төв банк бодлогын хүүг дахин өсгөх орон зай үлдээлээ. Тус банк хоёр өдөр үргэлжилсэн хурлын үр дүнд бодлогын хүүг 8:1-ийн саналаар 1.25 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэснийг мэдэгдсэн байна.
Түүнчлэн тус улсын инфляц зорилтот түвшинд хүрсэн нь 2013 онд Японы Төв банк эдийн засгийг эрчимтэй дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойших урт хугацааны бодлогын үр дүн гэж үзэж байна.
Одоо тус банкны өмнө үнийн өсөлтийг дэмжихээс илүүтэйгээр инфляцыг зорилтот түвшнээс хэтрүүлэхгүй байх сорилт тулгарч байгаа аж. Эдийн засагчдын 80 гаруй хувь нь ирэх 12 дугаар сард бодлогын хүүг дахин нэмэгдүүлнэ гэж таамаглаж байна.

Үүний дараа иен ам.долларын эсрэг 0.4 хувиар чангарч, 157.12 нэгж хүрлээ. Үүний зэрэгцээ дотоодын эрэлт сэргэж буй шинж болон мөнгөний бодлогын илүү таатай төлөв нь өндөр өгөөжтэй бондын сонирхлыг нэмэгдүүлжээ. Ингэснээр Японы Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 5.5 суурь нэгжээр буурч, 2.78 хувьд хүрсэн байна.