
Зургийг: Gabby Jones/Bloomberg
(Bloomberg) -- “Anthropic PBC” компани хүлээлт үүсгээд байсан IPO хийх хүсэлтээ гаргалаа. Өсөлтөө үргэлжлүүлэхийн тулд улам их хэмжээний хөрөнгө шаардах болсон хиймэл оюуны салбарын хувьд энэ нь чухал үйл явдал болж байна.
Тус компани “Nasdaq” биржийн хамгийн дээд ангилал болох “Nasdaq Global Select Market” индексэд "ANT" үсгэн кодтой бүртгүүлэхээр төлөвлөж буйг АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд хүргүүлсэн баримт бичигт дурдсан байна.
Ингэснээр “Anthropic” хамгийн дэвшилтэт хиймэл оюуны загвар хөгжүүлэхэд төвлөрч буй компаниуд дундаас олон нийтэд хувьцаагаа анхлан санал болгоход нэг алхам ойртлоо. IPO-ийн хүсэлтээс харахад тус компаниас гадна зарим хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа санал болгохоор төлөвлөсөн ба санал болгох нийт үнэт цаасны тоог дараагийн мэдүүлэгт дурдахаар байна.
Үүнээс гадна “Claude” чатбот болон код бичих үйлчилгээний эрэлт эрчимжсэнээр тус компанийн борлуулалтын орлого 2026 оны эхний хагаст 16.3 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 1300 хувиар өссөнийг мэдээлжээ.