logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Технологийн компаниуд ашиг, орлого сайтай байгаа ч AI-ийн зардал нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлж байна
    Carmen Reinicke
    Ryan Vlastelica
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 26 11:00

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    “Alphabet”, “Microsoft” болон “Amazon” энэ долоо хоногт санхүүгийн тайлангаа танилцуулна

    (Bloomberg) -- Нийт 10 их наяд ам.доллароос дээш үнэлгээтэй технологийн томоохон компаниуд энэ долоо хоногт санхүүгийн тайлангаа танилцуулах товтой байна.

    Үүнд хиймэл оюунд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй “Alphabet”, “Microsoft” болон “Amazon” багтаж буй. Өнгөрсөн улиралд дээрх гурван компанийн орлого 10 ба түүнээс дээш хувиар өссөн гэж шинжээчид тооцоолжээ.

    Хэдий тийм боловч хөрөнгө оруулагчид орлогын өсөлтөөс илүү компаниуд хиймэл оюунд хэр их хөрөнгө зарцуулах, энэ нь бодит ашгаа өгч эхэлсэн эсэхэд төвлөрч байгаа аж. Энэ чиг хандлага нь “Meta Platforms”-ийн хувьцааны хөдөлгөөнөөс харагдсан юм.

    TECH-EARNING-GFX.jpg

    Өнгөрсөн лхагва гарагийн үдээс хойш “Meta Platforms” тайлангаа нийтэлсний дараа санхүүгийн үр дүн нь зах зээлд эерэг дохио өгч, хувьцаа нь уртасгасан арилжаагаар огцом өсжээ. Гэсэн ч пүрэв гарагийн өглөө үндсэн арилжаа эхлэхэд хөрөнгө оруулагчдын хандлага эрс өөрчлөгдсөн байна. Тодруулбал: “Meta Platforms” зардлын төлөвлөгөөгөө 125 тэрбум ам.доллароор тэлж, 825 тэрбум ам.доллар хүргэхээ зарласнаар хувьцааны ханш нь 6.1 хувиар унажээ.

    MAG7-STOCKS-GFX.jpg

    Сүүлийн хэдэн долоо хоногт хиймэл оюуны асар их санхүүжилтийн талаарх хэд хэдэн болгоомжлолын нөлөөгөөр хөрөнгө оруулагчдын хандлага хурдтай өөрчлөгдөж буй. Тухайлбал: үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгч “Coreweave”-ийн мэдэгдэл нь дэд бүтцийн бүтээн байгуулалтын ихээхэн хэсгийг өрөөр санхүүжүүлж байгаа асуудалд зах зээлийн анхаарлыг хандуулсан юм.

    “Gartner” судалгааны компанийн тооцоолсноор хиймэл оюуны орлого нь их хэмжээний хөрөнгө оруулалтыг зөвтгөж чадахгүй бол 2030 он гэхэд 3.5 их наяд гаруй ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт үнэ цэнээ алдах эрсдэлтэй байна.

    Cэтгэгдэл бичих