logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    "Apple”-ийн анхны эвхэгддэг гар утас эрэлт өндөр, нийлүүлэлт хомс нөхцөлд худалдаанд гарлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 26 09:00

    Зургийг: Paul Yeung/Bloomberg

    (Bloomberg) -- “Apple”-ийн 2000 ам.доллароос дээш үнэтэй, анхны эвхэгддэг ухаалаг гар утас баасан гарагт худалдаанд гарснаар хамгийн түрүүнд худалдан авахын тулд шөнөжин дугаарладаг байсан танил үзэгдэл эргэн ирлээ.

    “iPhone Duo” загвар Бээжингээс Сингапур хүртэлх дэлгүүрүүдэд олон хүн цуглуулсан байна. Эхний өдрийн дараалалд урьдчилсан захиалгаа авахаар ирсэн хэрэглэгчдээс гадна дэлгүүр дээр шууд худалдан авах боломжтой хязгаарлагдмал нөөцөөс худалдан авахаар найдсан хүмүүс, мөн дамлан худалдах зорилготой наймаачид ч багтсан аж.

    Сингапурт баасан гарагийн өглөө хэдэн зуун хүн дараалалд зогссоны дотор Мьянмараас ирсэн нэгэн гэр бүл шөнөжин хонож хүлээжээ.

    Сүүлийн жилүүдэд “Apple”, жижиглэн худалдаачид болон үүрэн холбооны операторууд хүргэлт, урьдчилан товлосон татан авалтаар ихэнх захиалгыг хангахуйц нөөц бүрдүүлдэг болсон тул шинэ бүтээгдэхүүний нээлтийн үеэр урт дараалал үүсэх нь ховор болсон аж. Харин тус компанийн анхны эвхэгддэг төхөөрөмжийн нийлүүлэлт харьцангуй хязгаарлагдмал байгаа бололтой.

    “Apple”-ийн веб сайтаар “iPhone Duo”-ийг захиалж буй хэрэглэгчдэд одоогоор нэгдүгээр сарын эцсээр бүтээгдэхүүнийг хүргэх хугацаа санал болгож байгаа юм.

    Cэтгэгдэл бичих