logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Илон Маск: “SpaceX” хиймэл оюуны чип худалдан авах зорилгоор $40 тэрбумын зээлийн хэлцэл хийсэн
    Carmen Arroyo
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 26 13:20

    Зургийг: Ethan Swope/Bloomberg

    (Bloomberg) -- Илон Маск хиймэл оюуны салбар дахь зорилтуудаа хэрэгжүүлэхэд шаардлагатай чипүүдийг худалдан авах зорилгоор 40 тэрбум ам.долларын зээлийн хэлцэл хийсэн гэж мэдэгдлээ. Тодруулбал: “SpaceX” хөрөнгө оруулалтын зэрэглэлийн зээлжих зэрэглэл ба “Starlink” хиймэл дагуулын бизнес болон пуужин хөөргөх үйл ажиллагааны орлогынхоо ачаар “Nvidia”-ийн график боловсруулах процессоруудыг худалдан авах санхүүжилтийн зээлийн хэлцлийг эцэслэн байгуулсан байна.

    Энэхүү зээлийн санхүүжилт нь “SpaceX”-ийн III улирлын санхүүгийн үзүүлэлтүүд сайн гарсны дараа тохиож болов.

    Тус компанийн хиймэл оюуны нэгж тайлант хугацаанд анх удаа ашигтай ажилласан аж. Тус бизнес Мемфис хот дахь дата төвүүдээсээ тооцооллын хүчин чадал борлуулах замаар гаднын хиймэл оюуны лабораториуд болон томоохон үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгчдээс олох борлуулалтын орлогоо нэмэгдүүлж байна.

    Cэтгэгдэл бичих