logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    2028 он гэхэд роботын салбарт томоохон ахиц гарна гэж “Unitree”-ийн үүсгэн байгуулагч найдаж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 27 09:00
    40

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- Саяхан л ухаалаг роботууд өргөн хэрэглээнд нэвтрэхэд 10 жил хүртэл хугацаа шаардлагатай гэж таамаглаж байсан “Unitree Robotics”-ийн Үүсгэн байгуулагч Ван Синсин хүн дүрст роботын салбарт хоёрхон жилийн дараа томоохон ахиц гарч магадгүй гэж мэдэгдсэн байна. Тодруулбал: 2016 онд БНХАУ-ын хамгийн том хүн дүрст робот үйлдвэрлэгчдийн нэгийг байгуулсан тэрбээр 2028 оноос робот хүний хэлсэн зааврын дагуу үйлдвэрлэл, гэр ахуйн даалгаврын 80 хувийг гүйцэтгэх чадвартай болж магадгүй гэж үзэж байгаа аж.

    Ван Синсин өмнө нь наймдугаар сард Бээжин хотноо болсон “World Robot Conference”-ийн үеэр роботыг үйлдвэрлэл, өрхийн түвшинд хүний хөдөлмөрийг орлохуйц өргөн нэвтрүүлэхэд 10 жил хүртэл хугацаа шаардагдана гэж хэлж байсан юм. Ийнхүү байр сууриа эрс өөрчилсөн нь сүүлийн саруудад “OpenAI”-ийн “GPT-6” зэрэг загварт гарсан ахицтай холбоотой аж.

    Хиймэл оюуны моделиуд хүн дүрст роботыг өмнө нь тусгайлан сургаагүй даалгавар гүйцэтгэхэд чиглүүлдэг болох нь бодит хэрэглээнд ахиц гаргана гэсэн хүлээлтийг хөгжүүлэгчдийн дунд нэмэгдүүлж байна.

    Cэтгэгдэл бичих