logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    7 хоногийн дүнгээр буурсны дараа алтны ханш тогтворжив
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 26 10:20
    52

    Зургийг: Edwin Koo/Bloomberg

    (Bloomberg) -- Холбооны Нөөцийн банкны мөнгөний бодлогын хурал ойртож, арилжаанд оролцогчид эрчим хүчний үнэд анхаарлаа хандуулж буй үед алтны ханш тогтворжлоо.

    Өнгөрсөн баасан гарагийн арилжаанд тус үнэт металл долоо хоногийн дүнгээр дөрөв гаруй хувиар буурч, долоодугаар сараас хойших хамгийн огцом уналтаа үзүүлсэн юм. Даваа гарагийн байдлаар алтны үнэ унц нь 4000 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.

    GOLD-GFX.jpg

    Дональд Трамп Ирантай тохиролцох эсвэл довтолгоогоо сэргээх эсэхийг шийдэхэд ойртсоноо “Fox News”-т мэдээлсний дараа газрын тосны үнэ сүүлийн зургаан сарын дээд түвшнээсээ бага зэрэг буурлаа. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын хэрэглэгчдийн итгэлийн индекс энэ сард таван сарын доод түвшинд хүрсэн байна.

    Сүүлийн нэг сард АНУ-ын Төв банкны бодлогын хүүгийн талаарх хүлээлт өөрчлөгдсөн нь алтны үнийн ойрын төлөвийг улам тодорхойгүй болгож буй. Инфляц хүлээлтээс өндөр гарсны дараа арилжаачид аравдугаар сард хүүгийн түвшнийг чангатгана гэх бооцоогоо өсгөсөн ч Төв банкны албан тушаалтнуудын мэдэгдлийн дараа хүлээлт бүдгэрсэн байна.

    Cэтгэгдэл бичих