
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- АНУ болон Иран дайны талаарх өмнөх байр сууриа давтан, техникийн үзүүлэлтүүд үнэ хэт өндөр түвшинд байгааг харуулснаар газрын тосны ханш бага зэрэг суларлаа.
Өнгөрсөн долоо хоногт брент төрлийн газрын тосны үнэ сүүлийн зургаан сарын дээд түвшинд хүрсэн юм. Харин даваа гарагийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 1.1 хувиар буурч, баррель нь 115 ам.доллар боллоо. Мөн WTI төрлийн газрын тосны ханш үүнтэй адил хэмжээгээр унаж, баррель нь 102 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Ирантай тохиролцоонд хүрэх эсвэл нэг мөсөн дайныг эцэслэх үү" гэдгийг шийдэх мөч ирснийг анхааруулаад байгаа. Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи “АНУ асуудалд эрүүл ухаанаар хандвал Техранд дахиж халдахгүй” гэж мэдэгджээ.