logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    “Абико” групп Японы KAGOME корпорацтай хамтран монгол чацарганатай шүүс худалдаанд гаргалаа
    Харилцагчийн мэдээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 29 08:30
    36

    Зургийг: Kagome Mongolia

    127 жилийн түүхтэй Японы KAGOME брэнд Монголын хэрэглэгчдэдээ 10 жилийн турш сонгон хэрэглэсэнд талархал илэрхийлж, Монголын чацаргана, 20 төрлийн хүнсний ногооны орцтой шинэ шүүсээ зах зээлд танилцууллаа. Тус бүтээгдэхүүнийг цаашид Японы зах зээлд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

    Монголын хөрсөнд ургуулсан түүхий эдийг KAGOME-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн туршлагатай анх удаа хослуулсан тус бүтээгдэхүүнийг эхний ээлжид Монголын хэрэглэгчдэд хүргэж, цаашид Японы зах зээлд худалдаалахаар бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтийн ажлаа эхлүүлжээ.

    “Монголчуудын өргөн хэрэглэдэг чацарганыг хүнсний ногоотой хослуулснаар тэдгээрийн шим тэжээл, А болон С аминдэмийг нэг бүтээгдэхүүнээс авах боломж бүрдсэн” гэж “KAGOME Foods International”-ийн менежер Такахиро Араки онцолж байлаа.  Мөн KAGOME брэндийн Монголын зах зээл дэх борлуулалт жилд 10-20 хувиар тогтмол өсөж буйг тэрбээр дурдсан юм.

    127 жилийн түүхтэй, дэлхийн 11 улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг KAGOME болон "Абико" группийн хамтын ажиллагаа 10 дахь жилдээ үргэлжилж байна.  Дэлхийн олон оронд дистрибьютертэй, өндөр шалгуур тавьдаг KAGOME-ийн түншүүд дундаас Монгол Улс итгэлцлээрээ тэргүүлж буй нь хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрсний суурь болсныг “Абико Фүүдс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганцэцэг онцоллоо.

    Хоёр компани цаашид Монголын түүхий эдийн худалдан авалт, чацарганын экспорт, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн өдөр тутмын жимс, хүнсний ногооны хэрэглээг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих