logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    “Meta”-ийн $25 тэрбумын хувьцааны саналд 5 дахин өндөр захиалга иржээ
    Anthony Hughes
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 28 11:20
    4

    Зургийг: Benjamin Fanjoy/Bloomberg

    (Bloomberg) -- Хиймэл оюуны хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэхээр 98 тэрбум ам.доллар босгохыг зорьж буй “Meta Platforms” энгийн хувьцааны саналын хэмжээгээ нэмэгдүүлж, 25 тэрбум ам.доллар хүргэлээ. Хэдий тийм боловч хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байснаас захиалгын хэмжээ санал болгосон дүнгээс нь тав дахин давсан байна.

    Санал болгосон энгийн хувьцааны 50-иас дээш хувийг урт хугацаанд эзэмших стратегитай хөрөнгө оруулагчид болон тус компанийн одоогийн хувьцаа эзэмшигчдэд хуваарилжээ.

    Нэгж хувьцааны үнийг 625 ам.доллароор тогтоосон нь баасан гарагийн хаалтын ханшаас 2.7 хувиар доогуур үзүүлэлт болж байна.

    “Meta Platforms” татан төвлөрүүлсэн хөрөнгөө хиймэл оюуны дэд бүтэц болон хувь хүнд зориулсан супер оюун ухаан хөгжүүлэхэд зарцуулахаа мэдэгджээ. 

    Cэтгэгдэл бичих