logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “SK Hynix”-ийн ашиг 7 дахин өсөж, хиймэл оюуны эрэлттэй холбоотой эргэлзээг намжаав
    Yoolim Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 28 11:00

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    (Bloomberg) -- “SK Hynix” компанийн ашиг III улиралд шинжээчдийн хүлээлтээс давж, өмнөх оны мөн үеэс долоо дахин өссөнийг тайлагналаа. Үүнтэй холбоотойгоор тус компани хувьцаа эзэмшигчдэд зориулан энэ онд хэрэгжүүлэх 100 их наяд вон буюу 75 тэрбум ам.долларын нэмэлт өгөөжийн хөтөлбөр зарласан байна.

    Тайлант хугацаанд “SK Hynix”-ийн үйл ажиллагааны ашиг 83.3 их наяд вон хүрсэн нь шинжээчдийн дундаж таамгийг бараг зургаан их наяд воноор давжээ. Түүнчлэн 104.6 их наяд воны орлоготой ажилласан нь мөн л шинжээчдийн хүлээлтээс өндөр байна.

    Сүүлийн тайлан нь дата төвүүдийн санах ойн чипийн эрэлтээс “SK Hynix” тогтвортой ашиг хүртэнэ гэсэн найдлагыг дэмжлээ.

    “SK Hynix” компани “Nvidia”-д HBM чип нийлүүлэхийн зэрэгцээ уламжлалт санах ойн чипийн үнийн өсөлтөөс ашиг хүртэж байгаа юм. Санах ойн чипийн нийлүүлэлтийн хомсдол 2030 он хүртэл үргэлжилж болзошгүй гэж тус компани лхагва гарагт мэдэгджээ.

    Cэтгэгдэл бичих