logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Монголбанк: IX сард ипотекийн зээлийн үлдэгдэл ₮12.8 их наяд хүрсэн
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 27 15:25
    60

    Зургийг: Э.Тэнгис

    Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэл 306.3 тэрбум төгрөг хүрчээ

    Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл есдүгээр сарын эцэст 12.8 их наяд төгрөг хүрснийг Монголбанк мэдээллээ. Энэ нь есдүгээр сарын эхнээс 237.4 тэрбум төгрөг буюу 1.9 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

    Тайлант сард банкнууд нийт 375.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон ба зээл хүссэн 2232 өргөдөлд 519.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүртгэгджээ.

    Есдүгээр сард ипотекийн зээлийн хүсэлтийн дүн нь шинээр олгосон зээлээс 144 тэрбум төгрөгөөр илүү  байсныг онцолж болохоор байна.

    28-2.JPG

    Шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж жилийн хүү 15.1 хувьтай байсан бол нийт зээлийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүү 10.6 хувьтай байгаа аж.

    Нөгөө талаас есдүгээр сарын эцэст хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэл 306.3 тэрбум төгрөг хүрчээ. Үүний 62.5 хувийг хугацаа хэтэрсэн, 13.5 хувийг  хэвийн бус зээл бүрдүүлсэн бол найман хувийг эргэлзээтэй, 15.8 хувийг муу ангилалд бүртгэгдсэн ипотекийн зээл бүрдүүлсэн байна.

    28-3.JPG

    Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэл нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 2.4 орчим хувийг эзэлж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих