
(Bloomberg) -- БНХАУ-ын орон нутгийн Төрийн өмчит хамгийн том группүүдийн нэг “Zhuhai Huafa Group” зарим өрнийхөө төлбөрийн хугацааг хойшлуулах талаар зээлдүүлэгчидтэй хэлэлцэж байгааг эх сурвалжууд мэдэгдлээ.
Тус компани өнгөрсөн сараас эхлэн БНХАУ-ын гурваас доошгүй банкнаас авсан бүх зээлийн хугацаагаа сунгаж, хүүгийн түвшнийг бууруулах хүсэлт тавьжээ. Хэдий тийм боловч өнгөрсөн долоо хоногийн байдлаар банкнууд нөхцөлийг зөвшөөрөөгүй байна.
“Zhuhai Huafa Group” өнгөрсөн онд 16.9 тэрбум юанийн буюу 2.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээснээ энэ сарын эхээр гаргасан бондын танилцуулгадаа дурджээ.
Үүний зэрэгцээ даваа гарагт “Zhuhai Huafa Group”-ийн гадаад зах зээлд гаргасан бондуудын ханш хамгийн огцом уналт үзүүлсэн байна. Тус группийн нийт хөрөнгө энэ оны гуравдугаар сарын байдлаар 765 тэрбум юань, хүүтэй өр төлбөр 413 тэрбум юань байсныг мэдээлж байв.