logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ: Шинэчилсэн ТЭЗҮ-ээр ордын геологийн нөөц 4.6 тэрбум тонн болсон
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 02 09:40
    45

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ: Оны эцэс гэхэд цэвэр ашиг 1.7 их наяд төгрөг хүрэх төлөвтэй

    “Эрдэнэтийн-Овоо” зэс, молибдений порфир ордын Техник, Эдийн Засгийн Үндэслэлийн тодотголоор геологийн нөөц нь 2.9 тэрбум тонноос 4.6 тэрбум тонн болж нэмэгдлээ. Энэхүү шинэчилсэн ТЭЗҮ нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2080 он хүртэлх хөгжлийн үндэс суурийг тодорхойлсон стратегийн чухал баримт бичиг болохыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон онцолж байна.  

    Мөн ордын нөөцийг олон улсын "JORC" стандартад нийцүүлж, геологи, олборлолт, боловсруулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр ашиг, байгаль орчин болон уурхайн хаалтын асуудлыг цогцоор нь тусгасан байна.

    Цаашид үйлдвэрийн дизель түлш болон эрчим хүчний , сэргээгдэх эрчим хүчид суурилсан дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах шаардлага нэмэгдэж байгаа аж. Энэ чиглэлд технологийн шинэчлэлийн хүрээнд уурхайн тээврийн системийг цахилгаан эрчим хүчээр хангах дэвшилтэт шийдлийг үе шаттай нэвтрүүлэхээр ТЭЗҮ-д тусгажээ.

    Олон тонны даацтай 40 орчим тээврийн хэрэгсэл ашиглах, 10 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг төлөвлөх зэрэг шийдэл тусгасан байна. Үүний үр дүнд нүүрстөрөгчийн ялгарлыг 40-50 хувь, эрчим хүчний зардлыг 20-25 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолжээ.

    Энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цэвэр ашгийн төлөвлөгөөгөө 170 гаруй хувиар давуулан биелүүлсэн байна. Оны эцэс гэхэд цэвэр ашиг нь 1.7 их наяд төгрөг хүрэх төлөвтэй байгааг мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих