logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    “Оюу Толгой” ХХК: Уурхайн аюулгүй байдлыг ханган үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 30 09:20
    18

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Чулуулгийн нурангид өртсөн ажилтнуудаас хоёр нь Улаанбаатарт эмчлүүлж байна

    Оюутолгойн гүний уурхайд нөхцөл байдлын үнэлгээ үе шаттай хийж, аюулгүй байдлыг ханган, үйл ажиллагааг хяналт дор эхлүүлэхээр бэлтгэж буйг "Оюу Толгой" ХХК мэдээллээ. Аравдугаар сарын 29-ний өдрийн 18.00 цагийн үед чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй чичирхийлэл бүртгэгдсэний улмаас уурхайн үйл ажиллагааг түр зогсоосон юм.

    Чулуулгийн нурангид өртсөн ажилтнуудаас хоёр нь Улаанбаатарт эмчлүүлж буй бол 13 ажилтан эмнэлгийн хяналтаас гараад байгааг мэдээлэв.

    Үүний дараа хөрөнгө оруулагч "Rio Tinto"-ийн хувьцааны ханш Сиднейн Хөрөнгийн бирж дээр 2.9 хувь хүртэл буурлаа. Оюутолгой нь дэлхийн томоохон зэс, алтны уурхайн нэг бөгөөд баялгийн 80 орчим хувь нь далд уурхайд хамаардаг.

    Үүнээс өмнө Ганцмод боомтод хийж буй засвар шинэчлэлийн ажлаас шалтгаалан Оюутолгойн зэсийн баяжмал болон нүүрсний экспортын тээвэрлэлт удааширсан. Ердийн үед хоногт дунджаар зэсийн баяжмал тээвэрлэсэн 13 цуваа хил нэвтэрдэг байсныг аравдугаар сарын дунд үеэс эхлэн хоногт дөрвөн цуваагаар хязгаарлаж байгааг мэдээлсэн. Энэ нь экспортын хэвийн үйл ажиллагаа нь доголдож, борлуулалт нь саатан эдийн засгийн хохирол учруулж болзошгүй эрсдэл үүсээд байгаа юм.

    Үүнээс гадна “Оюу Толгой” ХХК 2019-2026 оны III улирал дуусталх хугацаанд ногдох нийт 11.3 тэрбум төгрөгийн ус бохирдуулсны төлбөрийг татварын албанд бүрэн төлснөө мэдээллээ.

    Тус компани III улиралд 725 тэрбум төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсөн байна. Ингэснээр нийт 2.3 их наяд төгрөгийг дотоодод эдийн засгийн эргэлтэд оруулжээ. Мөн тайлант хугацаанд 113.5 мянган тонн баяжмал дахь зэс, 123.6 мянган унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн байна.

    Cэтгэгдэл бичих