
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
Ираны дайныг эцэслэх дипломат хүчин чармайлт анхаарлын төвд орсноор газрын тосны үнэ унав
Kanoko Matsuyama, Lorelei Smillie, Charles Gorrivan
Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 29 10:40
52
Зургийг: Eli Hartman/Bloomberg;
(Bloomberg) -- АНУ-ыг Ираны эсрэг цэргийн ажиллагаа дахин эхлүүлэхээс сэргийлэх зорилготой дипломат оролдлогуудыг арилжаанд оролцогчид үнэлж буй энэ үед газрын тосны үнэ буурав.
Лхагва гарагт нэг гаруй хувиар өсөөд байсан брент төрлийн газрын тосны ханш сүүлийн байдлаар 0.9 хувиар суларч, баррель нь 114 ам.доллар боллоо. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 0.6 хувиар унаж, баррель нь 102 ам.долларт арилжаалагдаж байна.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Техран дипломат арга замд боломж олгосоор байгааг тодотгож буй. Түүнчлэн “Wall Street Journal”-ийн мэдээлснээр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн Дарга Мохсен Резайтай холбоо тогтоожээ.
Cэтгэгдэл бичих