logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Серра-Нортегийн гарц хязгаарлагдаж, “Vale”-ийн төмрийн хүдрийн олборлолт буурлаа
    Mariana Durao
    Katharine Gemmell
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 30 11:25

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    2026 онд төмрийн хүдрийн үнэ 12 хувь давж буурч, тонн нь 90 орчим ам.доллар байна

    (Bloomberg) -- Төмрийн хүдэр үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Vale” компанийн III улирлын олборлолт шинжээчдийн төсөөллөөс доогуур гарлаа. Тус компани бусад уурхайн олборлолтоо нэмэгдүүлж буй ч гол уурхайнуудын нэг болох Серра-Нортегийн гарц буурсан нь нийт олборлолтод нь нөлөөлсөн байна.

    Есдүгээр сараар эцэслэсэн гурван сард тус компанийн төмрийн хүдрийн олборлолт 88.35 сая тонн болсон нь шинжээчдийн дундаж төсөөлөл болох 91.64 сая тонноос доогуур үзүүлэлт төдийгүй өмнөх оны мөн үеэс зургаа орчим хувиар буурсан дүн боллоо.

    “Vale”-ийн татварын өмнөх ашиг 3.51 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурахад төмрийн хүдрийн үнэ суларч, зардал нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

    Үүнээс гадна төмрийн хүдрийн жишиг үнэ энэ онд 12 гаруй хувиар буурч, саяхан Сингапурын биржид тонн тутамдаа 90 ам.доллароос доошилсон тохиолдол гарсан юм. “Goldman Saсhs” банк 2027 онд үнийг тонн тутамд 93 ам.доллар байна гэж тооцоолжээ.

    Мөн өнөөгийн спот үнээр тооцвол 150-170 сая тонн төмрийн хүдэр нийлүүлэлтийн борлуулалтын орлого нь зардлаа эргээд нөхөж чадахгүй гэж “UBS” банк тооцоолсон байна. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр өнгөрсөн онд дэлхийн төмрийн хүдрийн олборлолт 2.6 тэрбум тонн байсан аж.  

    Cэтгэгдэл бичих