logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    "Azzuro Resources" ирэх оны эхээр “Ямбат”, “Майхан уул” төслүүдийнхээ анхны нөөцийг зарлана
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 29 09:20
    15

    Зургийг: azzuroresources.com

    “Azzuro Resources” компани "Kerry Mining Group"-ээс гурван сая гаруй австрали долларын хөрөнгө оруулалт татаад байна

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Azzuro Resources" компани Говь-Алтай аймагт орших “Майхан уул” зэс-алтны төсөл, “Ямбат” зэс-никель-цагаан алтны бүлгийн металлуудын төслийнхөө хайгуул, өрөмдлөгийн ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байгаагаа хөрөнгө оруулагчдад танилцуулсныг “Mongolian Mining Journal” мэдээллээ. Тухайлбал: “Ямбат” ордод туршилтын өрөмдлөгөөр зэс, никелийн өндөр агуулгатай хүдэржилт баталгаажсан бөгөөд металл авалтын түвшин 90 гаруй хувьтай гарсан нь төслийн эдийн засгийн өгөөж асар өндөр байхыг харуулж байна.

    Харин “Майхан уул” төслийн хувьд зэс-алтны VMS эрдэсжилт болон өнгөн хэсгийн алтны баялаг агуулга илэрч, өрөмдлөгийн ажлууд гүний чиглэлд амжилттай үргэлжилж буйг дурдлаа.

    Мөн "Kerry Mining Group"-ээс гурван сая гаруй австрали долларын шинэ хөрөнгө оруулалт татсанаар компанийн санхүүгийн чадамж бэхжиж, хайгуулын дараагийн шатны томоохон хөтөлбөрүүд саадгүй санхүүжих баталгаатай болсныг тодотгосон байна.

    “Azzuro Resources” 2027 оны эхний хагаст багтаан эдгээр төслүүдийн анхны олон улсын JORC стандартын дагуух таамагласан нөөцийн тайлан болон урьдчилсан эдийн засгийн үнэлгээг шинжээчдэд танилцуулахаар төлөвлөн ажиллаж буйг “Mongolian Mining Journal” мэдээллээ.

     

    Cэтгэгдэл бичих