logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Алтны үнэ унц нь $4000 орчимд хадгалагдаж буй энэ үед БНХАУ-ын өрхүүд худалдан авалтаа нэмэгдүүлээд байна
    Yihui Xie
    Jack Ryan
    Heng Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 28 10:00

    Зургийг: Edwin Koo/Bloomberg

    Холбооны Нөөцийн банкны шийдвэр хүлээгдэж буй энэ үед алтны ханш унц нь 4000 ам.доллароос дээш байна

    (Bloomberg) -- Алтны ханш суларч, дотоодын хувьцааны зах зээлд хөрөнгө оруулах сонирхол буурч байгаагаас БНХАУ-ын айл, өрхүүдийн үнэт металлын эрэлт сүүлийн хоёр сарын хугацаанд нэмэгдэж байна.

    Шанхайн Алтны биржид хамгийн түгээмэл арилжаалагддаг "Au99.99" гэрээний худалдан авалт  өнгөрсөн долоо хоногт 43 сая нэгж буюу 430 тонн давсан нь дөрөвдүгээр сараас хойших дээд үзүүлэлт болжээ. Тус гэрээ нь төлбөрийг бүрэн хийж, хүргэлтийг заавал гүйцэтгэх нөхцөлтэй тул биет алтны бодит эрэлтийг илэрхийлдэг онцлогтой.

    PHYSICAL-GOLD-DEMAND-GFX.jpg

    “БНХАУ-ын алтны эрэлт үнийн хөдөлгөөнөөс зөрж, ханш сулрах тусам нэмэгдэж байна” гэдгийг “Jinrui Futures”-ийн шинжээч онцолж байна.

    БНХАУ-ын хэрэглэгчид ихэвчлэн алт хуримтлуулах хөтөлбөр болон төстэй бүтээгдэхүүнээр дамжуулан үнэт металл худалдан авдаг. Эдгээр нь хувийн хөрөнгө оруулагчдад үе шаттайгаар, бага дүнтэй биет алт худалдан авах боломж олгож байна. Томоохон банкнуудын энэ төрлийн үйлчилгээ хариуцсан ажилтнуудын мэдээлснээр энэ оны эхний есөн сарын худалдан авалт 2025 оны бүтэн жилийн хэмжээг давжээ.

    CHINESE-GOLD-GFX.jpg

    Энэ онд АНУ-Ираны дайн инфляцын болгоомжлолыг нэмэгдүүлж, бодлогын хүү цаашид өсөх хүлээлт үүссэн ч Эх газрын Хятадын эрэлт алтны үнийг тогтворжуулахад дэмжлэг болж буй.

    Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгийн шийдвэрээ лхагва гарагт танилцуулахаас өмнө үнэ буурсныг ашиглан худалдан авагчид зах зээлд орж ирснээр алтны ханш унц нь 4000 ам.доллароос дээгүүр түвшинд хадгалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих