logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Төмрийн хүдрийн ханш сүүлийн 2 жилийн доод түвшинд хүрч сулрав
    Katharine Gemmell
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 27 16:35
    45

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    (Bloomberg) -- Төмрийн хүдрийн ханш сүүлийн хоёр жил гаруйн доод түвшинд хүрч суларлаа. Эрэлтийн төлөв суларснаас гадна энэ оны эцэс хүртэл нийлүүлэлт нэмэгдэх хүлээлт голлон нөлөөлсөн байна.

    Сингапурын Хөрөнгийн биржид төмрийн хүдрийн фьючерс ханш 1.4 хүртэлх хувиар буурч, тонн тутамдаа 89.25 ам.доллар болсон байна. Энэ нь 2024 оны есдүгээр сараас хойших  арилжааны нэг өдрийн доод түвшин боллоо. Мөн Далянийн Таваарын биржийн үнэ сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрсэн байна.

    IRON-ORE-GFX.jpg

    БНХАУ-д гангийн хэрэглээ улирлын шинжтэйгээр сулрах үе ойртож байгаа юм. Түүнчлэн газрын тосны ханш өндөр байгаа нь дэлхийн эдийн засгийн төлөвт эргэлзээ төрүүлж буй нь үнэд дарамт учруулж байна.

    “Horizon Insights” компанийн хар төмөрлөгийн зах зээлийн Ахлах шинжээч Жян Мэнтяний үзсэнээр төмрийн хүдрийн ханш 11 дүгээр сар дуустал сул хэвээр байх төлөвтэй байна. Түүнчлэн гангийн хэрэглээ оны сүүлийн хоёр сард түүхэн үзүүлэлтээр хамгийн сул байдаг тул үнэ цаашид үргэлжлэн буурч, нэг тонн нь 85-86 ам.доллар хүрч болзошгүйг онцолсон юм.

    Cэтгэгдэл бичих