
Зургийг: Edwin Koo/Bloomberg
(Bloomberg) -- Алтны үнэ АНУ-ын Холбооны Нөөцийн банкны энэ долоо хоногийн мөнгөний бодлогын шийдвэрийн өмнө унц нь 4000 ам.долларын орчимд тогтворжлоо. Зах зээлд бодлогын хүүг хэвээр хадгална гэсэн хүлээлт давамгайлж байна.
Өмнөх арилжаагаар 0.5 хувиар өссөн спот алтны үнэ Сингапурын цагаар өглөөний 07.47 цагт 0.2 хувиар буурч, унц нь 4007.66 ам.доллар хүрлээ. Харин мөнгөний үнэ 0.1 хувиар буурч, унц нь 53.90 ам.доллар болсон бол платин, палладийн үнэ өөрчлөлтгүй байна.
Эрчим хүчний үнэ өндөр хэвээр байгаа нь инфляцын эрсдэлийг нэмэгдүүлж, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ цаашид өсгөж болзошгүй гэсэн хүлээлт алтны үнэд дарамт учруулж буй.
Мөн технологийн хувьцааны уналтаас үүдсэн хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах үйл явцад алтны зах зээл өртөж, хөрөнгө оруулагчид бусад хөрөнгийн алдагдлаа нөхөхийн тулд үнэт металлаа борлуулах хандлага нэмэгдэж байна. Улмаар өнгөрсөн баасан гарагт алтны үнэ долоодугаар сарын дунд үеэс хойших хамгийн доод түвшинд хүрээд байгаа юм.
“Standard Chartered” банкны Түүхий эдийн судалгааны дэлхийн тэргүүн Сүки Куперийн үзэж буйгаар газрын тосны үнэ инфляцын эрсдэлийг нэмэгдүүлж, бодлогын хүү цаашид өсөх магадлал алтны үнэд дарамт учруулсаар байна. Тэрбээр “Алтны үнэ унц нь 3886 ам.долларын техникийн дэмжлэгийн түвшнээ хадгалж чадахгүй бол үнийн уналтыг хязгаарлах хүчин зүйл хурдан суларч болзошгүй”-г анхаарууллаа.