
Зургийг: Eli Hartman/Bloomberg
(Bloomberg) -- Дипломат хүчин чармайлт эрчимжсэнээр АНУ, Ираны дайн улам өргөжихөөс сэргийлж чадна гэсэн хүлээлт нэмэгдэж, газрын тосны үнэ хоёр дахь өдрөө буурч, сүүлийн зургаан сарын дээд түвшнээсээ сулраад байна.
Өмнөх арилжаагаар нэг орчим хувиар буурсан брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 115 ам.доллар руу дөхөж, WTI төрлийн газрын тос 101 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.
Даваа гарагт Саудын Араб, Пакистан, Туркийн өндөр албан тушаалтнууд Техранд уулзаж, яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж IRIB агентлаг мэдээлжээ.
Мөн мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москвад болох Эрчим хүчний дээд хэмжээний уулзалтын үеэр Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан болон Катарын Эмир Шейхтэй уулзахаар төлөвлөсөн нь олон улсын анхаарлын төвд байна.
Түүхий нефтийн нийлүүлэлт дайны өмнөх үеийн түвшинд дөхөж сэргэсэн боловч тээврийн зардал өндөр хэвээр, эрсдэл намжаагүй байгаа юм. Түүнчлэн Ливанд “Хезболла” бүлэглэл Иранаас санхүүжилт авсны дараа бүс нутгийн шинэ дайнд бэлтгэж эхэлснийг “Reuters” агентлаг мэдээллээ.