logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ираны дайн эхэлснээс хойш дэлхийн тэргүүлэх олборлогчдын үнэлгээ $712 тэрбумаар буурчээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 03 10:05
    80

    Зургийг: mining.com

    Mining.com: Уул уурхайн ТОП-50 компанийн үнэлгээ аравдугаар сард 226 тэрбум ам.доллароор агшив

    Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй уул уурхайн 50 компанийн хувьцааны ханш хоёрдугаар сарын оргил түвшнээсээ 26 хувиар буурч, сүүлийн нэг жилийн доод түвшиндээ ойролцоо арилжаалагдаж буйг "Mining.com" онцоллоо.

    Тэргүүлэх 50 компанийн зах зээлийн үнэлгээ аравдугаар сард 226 тэрбум ам.доллароор буюу 10 хувиар буурсан нь хоёр сар дараалсан уналт болж байна.

    Үүнтэй харьцуулахад хоёрдугаар сард эдгээр компанийн нийт үнэлгээ 2.75 их наяд ам.доллар буюу түүхэн дээд түвшинд хүрч байсан юм. Түүнээс хойш үнэлгээ нь 26 хувиар буурч, 2025 оны 11 дүгээр сараас хойших доод түвшинд хүрчээ.

    MINING-TOP50-GFX.jpg

    Үүнээс гадна алтны ханш аравдугаар сард 6.6 хувиар суларч, унц нь 3884 ам.долларт хаагдлаа. Үүний зэрэгцээ ТОП-50-ийн чансаанд багтсан 16 алт олборлогчийн зах зээлийн үнэлгээ 55 тэрбум ам.доллар буюу 9.9 хувиар буураад байна. Тухайлбал: “Newmont”-ийн III улирлын ашиг шинжээчдийн хүлээлтийг давсан ч хувьцааны ханш нь 8.2 хувиар суларлаа. Мөн “Agnico Eagle”-ийн хувьцааны ханш 9.9 хувиар, “Barrick”-ийнх 9.1 хувиар тус тус буурчээ. Ингэснээр дэлхийд тэргүүлэх алт олборлогч гурван компанийн хувьцааны ханш 2026 оны дүнгээр уналттай байна.

    2026 он нь алтны хувьд сүүлийн 10 гаруй жилийн хугацааны хамгийн тааруу үзүүлэлттэй жил болох төлөвтэй байгаа юм. АНУ-Ираны энхийн хэлэлцээнд ахиц гарна гэсэн өөдрөг хүлээлт өссөнөөр алтны ханш даваа гарагт хоёр орчим хувиар чангарлаа. Сүүлийн байдлаар унц нь 3954 ам.доллароор арилжаалагдаж байна.

    GOLD-YEAR-GFX.jpg

    Харин зэсийн үнэ аравдугаар сард төдийлөн өөрчлөгдөөгүй ч ТОП-50-ийн эгнээнд багтсан 11 зэс олборлогчийн үнэлгээ нийт  69 тэрбум ам.доллароор агшсан нь алт олборлогчдын уналтыг ч давсан үзүүлэлт юм. 

    АНУ-ын инфляц шинжээчдийн хүлээлтээс өндөр гарснаар Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлнэ гэсэн болгоомжлол нэмэгдээд байна. Мөн газрын тосны өндөр үнэ, технологийн хувьцаануудын огцом уналтын улмаас хөрөнгө оруулагчид алдагдлаа нөхөхийн тулд металлтай холбоотой хөрөнгөө борлуулж буй. 

    Cэтгэгдэл бичих