logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Entrée Resources” III улиралд $1 саяын алдагдалтай ажиллав
    “Entrée Resources” 2026 оны эхний 9 сард $2.3 саяын үйл ажиллагааны алдагдал хүлээлээ
    “Entrée Resources” хаалттай хүрээнд үнэт цаас байршуулж, C$36.2 саяыг татан төвлөрүүлэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 06 11:35
    24

    Зургийг: entreeresourcesltd.com

    Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Entrée Resources” компани энэ оны III улиралд нэг сая ам.долларын үйл ажиллагааны алдагдалтай ажилласнаа тайлагналаа.

    Алдагдал нь өмнөх оны мөн үед 600 мянган ам.доллар байсан бол ийнхүү нэмэгдээд байна. Ингэснээр 2026 оны эхний есөн сарын үйл ажиллагааны алдагдал 2.3 сая ам.доллар хүрсэн нь жилийн өмнөхөөс 400 мянган ам.доллароор өссөн үзүүлэлт боллоо. Есдүгээр сарын эцэст тус компанийн бэлэн мөнгө болон эргэлтийн цэвэр хөрөнгө тус бүр 2.5 сая ам.доллар байжээ.

    “Entrée Resources”-ийн хувьд “Шивээ толгой” болон “Жавхлант” уул уурхайн талбай дахь Монголын Төрийн оролцоог шийдвэрлэх, лицензийг “Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх нь тэргүүлэх зорилт хэвээр байгааг дурдсан байна.

    6-4.JPG

    Тус компанийн мэдээлснээр шилжүүлгийг эцэслэх нь зэс-алтны томоохон нөөцтэй стратегийн ач холбогдолтой “Шивээ толгой” талбай дахь далд уурхайн нэгдүгээр давхрын “Панель 1”-ийн хэвтээ малталтыг үргэлжлүүлэхэд шаардлагатай гэж тодотгожээ. Тайлант улиралд "Hugo North Extension" ордод газрын гадаргын болон далд уурхайн өрөмдлөгийг үргэлжлүүлсэн байна.

    Үүнээс гадна “Entrée Resources” компани энэ сарын дөрвөнд хаалттай хүрээнд үнэт цаас байршуулж, 36.2 сая канад долларын хөрөнгө татаад байна. Хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байснаар санхүүжилтийн хэмжээг анх төлөвлөсөн дүнгээс 4.3 сая канад доллароор нэмэгдүүлсэн байна. Ингэхдээ нэг бүрийг нь 2.90 канад доллароор үнэлсэн 12.5 сая орчим ширхэг үнэт цаас гаргажээ. 

    6-5.JPG

    Нэгж бүр нь нэг энгийн хувьцаа болон гурван жилийн хугацаанд 3.95 канад доллароор нэмэлт хувьцаа худалдан авах нэг варрантаас бүрдэж байна.

    Татан төвлөрүүлсэн хөрөнгийг “Entrée/Оюу Толгой” хамтарсан үйлдвэрийн талбайн эзэмшилтэй холбоотой техникийн тайланг шинэчлэх, Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх болон компанийн ерөнхий хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөжээ.

    Тайлангийн дараа тус компанийн нэгж хувьцааны ханш 7.8 хувиар буурч, 2.58 канад доллар болоод байна. Хэдий тийм боловч энэ он гарсаар 28 орчим хувиар өссөн хөдөлгөөнтэй байгаа юм.

    Cэтгэгдэл бичих