logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Монголбанк: Гадаад валютын нөөц X сард $8.76 тэрбум болж, сарын дүнгээр 1.53 хувиар буурав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 03 14:00

    Зургийг: Э.Тэнгис

    Гадаад валютын улсын нөөц аравдугаар сард өмнөх сараас 1.53 хувиар буурч, найман тэрбум 760 сая ам.доллар болсныг Монголбанк мэдээллээ. Валютын нөөц оны эхнээс 25 хувиар өссөн бол жилийн өөрчлөлт нь 48.21 хувь байна. Есдүгээр сард Монгол Улсын гадаад валютын албан нөөц анх удаа 8.896 тэрбум болж өсөөд байсан юм.

    3-4.JPG

    Банкнууд гадаад зах зээлээс шинээр татсан 360 хоногоос гурав хүртэлх жилийн хугацаатай валютын бонд, зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрт хамруулах шийдвэр аравдугаар сараас хэрэгжиж эхлээд байна.

    Валютын нөөц, төлбөрийн тэнцэлд гол нөлөө үзүүлдэг урсгал дансны алдагдал буурч, барааны дансны ашиг 6.5 тэрбум ам.доллар хүрснээр есдүгээр сард гадаад валютын улсын нөөц эрс өсөж байсан юм.

    Харин экспортын гол боомт болох Гашуунсухайт-Ганцмод боомтод хийгдэж буй системийн шинэчлэлийн хүрээнд экспортын хурд удаашраад буй. Үүнээс шалтгаалан наймдугаар сараас хойш нүүрсний экспорт 40 орчим хувиар буурсныг Сангийн сайд мэдээлсэн юм. Сүүлийн байдлаар Зам, тээврийн сайд болон бусад албаныхан экспортын тээврийг нэмэгдүүлэх чиглэлд БНХАУ-ын талтай ажиллаж буйг мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих