
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- БНСУ-ын экспорт аравдугаар сард эрчимтэй өсөлтөө хадгаллаа. Ажлын өдрийн зөрүүг тооцсон экспорт өмнөх оны мөн үеэс 76.1 хувиар өссөнийг тус улсын Засгийн газар мэдээллээ.

БНСУ-ын экспорт аравдугаар сард 115.3 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх сарын түүхэн дээд хэмжээ болох 121.1 тэрбумын дараа бичигдэх дүн болж байна.
Хагас дамжуулагчийн экспорт худалдааны өсөлтийг голлон бүрдүүлсэн хэвээр байна. Тухайлбал: 56.4 тэрбум ам.долларын хагас дамжуулагч экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 259 хувиар өсөөд байна.
Эндээс харахад хиймэл оюуны хөгжлөөс үүдэлтэй чипийн эрэлт эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн хэвээр байна. Хэдий тийм боловч аравдугаар сарын арилжааны сүүлийн өдрүүдэд технологийн хувьцаанууд огцом буурсан нь хөрөнгө оруулагчид хиймэл оюуны өсөлтийн өгөөжид эргэлзэж байгааг илтгэх үзүүлэлт юм.