logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монголбанк: Хэрэглээний зээлд нэмэлт зээл олгохгүйгээр 48 сараар сунгахаар шийдвэрлэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 03 16:55
    20

    Зургийг: Э.Тэнгис

    Монголбанк: Хэрэглээний зээлд эзлэх чанаргүй зээл 9.1 хувь болж, өмнөх оноос 2.7 хувиар өссөн

    Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт хийснээ мэдээллээ.

    Макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээлд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд зээлийн хугацааг 48 хүртэлх сараар сунгах боломжтой болж байна. Ингэснээр зээлдэгчийн санхүүгийн дарамтыг бууруулж, зээлээ үргэлжлүүлэн төлөх, төлбөрийн чадвараа сэргээхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэж Монголбанк үзэж байна.

    2026 оны есдүгээр сарын байдлаар банкны салбараас иргэдийн зээлийн үлдэгдэлтэй нийт 1.2 сая зээлдэгч байгаагаас 66.4 хувь нь 45 хувиас дээш өр, орлогын харьцаатай байна.

    Цалингийн болон малчны зээл өр орлогын хязгаарлалтад хамаардаг. Энэ төрлийн хэрэглээний зээлийн чанаргүй хувь есдүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өсжээ. Харин 2025 оны I улирлаас хойш хоёр дахин өссөн байна.

    Системийн хэмжээнд чанаргүй зээлийн хувь хэвийн буюу 5.2 хувьтай байгааг мөн мэдээллээ. Түүнчлэн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлийн зохицуулалтын ялгаатай байдал нь иргэдэд өрийн дарамтаа нэмэгдүүлэх эрсдэл бий болгож байна.

    Энэ чиглэлд Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран хэрэгжүүлэх арга хэмжээг 2027 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгаснаа тодотголоо.

    Cэтгэгдэл бичих