logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ГБХНХЯ: 2025 онд ₮2.4 их наядыг халамжид зарцуулсан нь ДНБ-ий 2.7 хувьтай тэнцсэн
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 29 11:40
    52

    Зургийг: С.Батсайхан

    ГБХНХЯ: Нийгмийн халамжийн тухай хуулиар халамжийг зорилтот бүлэгт чиглүүлнэ

    2025 оны байдлаар Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүний 2.7 хувьтай тэнцэх хэмжээний буюу 2.4 их наяд төгрөгийг халамжид зарцуулсан байна. Нийт зардлын 27.8 хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэг зэрэг зорилтот бүлэгт хүрчээ.

    Харин 1.7 их наяд төгрөг буюу нийт зардлын 70 гаруй хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж зэрэг эх хүүхдийг дэмжих хөтөлбөрүүдэд зарцуулсан байна.

    29-1.JPG

    Халамжийн зардлын 55 орчим хувь нь хамгийн бага орлоготой хэсэгт олгогдсон бол 26 хувь нь хүн амын хамгийн амьжиргаа сайтай бүлэгт хүрснийг судалгаагаар тогтоожээ. Иймд эх, хүүхдийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрийг халамжаас зааглан Гэр бүлийн хөгжлийг дэмжих анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.

    Харин Төрөөс үзүүлж буй нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх хүрээнд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийг энэ пүрэв гарагаас УИХ-аар хэлэлцэж эхэлнэ.

    Одоогоор Монгол Улс нийгмийн халамжийн чиглэлийн зургаан хуулийн хүрээнд нийгмийн халамжийн сангаас 12 төрлийн хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлж байна.

    Cэтгэгдэл бичих