logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Саналын тал хувийг тоолсны дараа Б.Нетаньяхугийн эвсэл сөрөг хүчнийг гүйцлээ
    Marissa Newman, Dan Williams, Shira Rubin, Alisa Odenheimer
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 28 15:20
    14

    Зургийг: Kobi Wolf/Bloomberg

    (Bloomberg) -- 2023 оны ХАМАС бүлэглэлийн халдлагаас хойш анх удаа болж буй Израилын Парламентын сонгуулиар Биньямин Нетаньяхугийн тэргүүлдэг эвсэл болон сөрөг хүчний авсан саналын хувь эн тэнцүү гарлаа. Ингэснээр дараагийн Засгийн газрыг аль нам бүрдүүлэхтэй холбоотой улс төрийн хүндхэн хэлэлцээ өрнөх нөхцөл бүрдэж байна.

    Мягмар гарагийн орой сонгуулийн санал хураалт дууссаны дараа нийтлэгдсэн санал асуулгын хоёр дүнгээр Биньямин Нетаньяхугийн барууны хүчний эвсэл болон Гади Эйзенкотын тэргүүлсэн эвслийн саналын тоо тэнцжээ.

    Харин гурав дахь шатны санал асуулгаар Биньямин Нетаньяху бага зэрэг илүүрхсэн үзүүлэлт гарлаа. Ингэснээр аль ч тал дараагийн Засгийн газрыг байгуулахад шаардлагатай олонхын суудалд хүрэхэд хангалтгүй байгаа аж. Улмаар аль аль нь эрх баригч эвсэл байгуулж чадахгүйд хүрч, Израил хэдхэн сарын дотор дахин сонгууль явуулах нөхцөл үүсэж болзошгүй юм. 

    Cэтгэгдэл бичих