logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    ОХУ-Украины дайн дэлхийн хүнс, түлшний нийлүүлэлтэд дарамт учруулж байна
    Tom Fevrier
    Hayley Warren
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 28 14:35
    Орчуулсан: М.Аминаа
    93

    Зургийг: AFP/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- ОХУ болон Украин сүүлийн нэг жилийн хугацаанд нэг нэгнийхээ экспортын салбар руу чиглэсэн халдлагаа эрчимжүүлж буй. Кремль Украины хөдөө аж ахуйн салбарт чухал ач холбогдолтой боомт, үр тарианы элеватор, агуулах, хөлөг онгоц болон бусад дэд бүтцийг онилж байна. Харин Киев ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэр, боомтын терминал, танкеруудаар зогсохгүй Хар тэнгис дэх үр тарианы зангилаа төвүүд, хөлөг онгоцнуудад нь цохилт өгч байгаа юм.

    Хүнс, түлшний нэн чухал экспортод чиглэсэн эдгээр халдлага нь зах зээлд өргөн хүрээнд мэдрэгдэн, бүс нутгийн мөргөлдөөн хэр хурдан хугацаанд дэлхийн хэмжээний асуудал болж хувирах боломжтойг харуулж байна.

    Украины алсын тусгалтай дрон, пуужингууд дэлхийн хамгийн том газар нутагтай ОХУ-ын хилээс бараг 3000 километрийн гүнд байрлах байгууламжуудад хүрч буй. Киевийн халдлагын улмаас ОХУ-ын боловсруулсан газрын тосны хэмжээ сүүлийн олон жилийн доод түвшинд хүрч, түүхий нефть, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт нь түр хугацаанд тасалдаад байгаа юм. Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн тооцоолсноор Украин халдлагаа үргэлжлүүлбэл ОХУ-ын боловсруулсан газрын тосны гарц 2027 он хүртэл дайны өмнөх түвшнээс 30 хувиар доогуур байх төлөвтэй байна.

    UKRAINE-ATTACKS-OK.jpg

    ОХУ-ын Шадар сайд Александр Новак бензин шатахууны нийлүүлэлтийн хомсдол таван хувьтай хэвээр байгааг аравдугаар сарын 16-нд мэдэгдсэн юм. Орон нутгийн иргэдийн мэдээлснээр Москва дахь шатахуун түгээх станцуудын дараалал арилсан ч АИ-95 төрлийн автобензин олдоц муутай байгаа аж. Түүнчлэн Украинтай хиллэдэг ОХУ-ын өмнөд хэсгийн Воронеж мужид боломжийн үнээр шатахуун худалдаалж буй станцуудад жолооч нар ойролцоогоор нэг цаг хүртэл хугацаанд дугаарлаж байгааг мэдээлжээ.

    Эрчим хүчний дэд бүтцээс гадна хоёр тал өнгөрөгч зуны турш үр тарианы экспортод чиглэсэн цохилтуудаа харилцан эрчимжүүлсэн аж. Украин Азовын тэнгис болон Хар тэнгис дэх ОХУ-ын боомт, хөлөг онгоцнуудад халдсан бол ОХУ Украины Хар тэнгис дэх боомт, хөлөг онгоцнуудад бараг өдөр бүр цохилт өгч, экспортын шинэ гарц болоод байсан Дунай мөрний боомтуудыг ч онилжээ.

    download.png

    Хар тэнгисээр дамжин өнгөрөх тээвэрлэлт бараг бүрэн зогссоноор дэлхийн тэргүүлэх үр тариа экспортлогчдын нийлүүлэлт ихээхэн тасалдсан байна.

    “ProZerno” компанийн мэдээлснээр ОХУ-ын улаан буудайн экспорт есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 52 хувиар буурч, 2.2 сая тонн болжээ. Харин Украины хөдөө аж ахуйн экспорт төлөвлөсөн хэмжээнийхээ ердөө 50 хувьд хүрээд буйг Киев мэдэгдсэн юм.

    Cэтгэгдэл бичих