logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Анхдагч зах зээлд шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 13.96 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 03 12:00
    360

    Зургийг: Э.Тэнгис

    Нийслэл Улаанбаатар хотод 399 шинэ орон сууцны төслийн хүрээнд нийт 81 мянга гаруй айлын орон сууцны нийлүүлэлт бүртгэгджээ. Эдгээр төсөл 792 блок барилгыг хамарч байна.

    Үүнээс 259 төслийн 63 мянга гаруй айлын орон сууц захиалга авч байгаа бол 65 төслийн 9.8 мянган айлын орон сууцны барилгын ажил зогсоод байгаа аж. Харин 75 төслийн 8.4 мянган айлын орон сууц захиалгаа эхлүүлээгүй байна.

    3-2.JPG

    Шинэ орон сууцны нийлүүлэлтийг өмнөх онуудтай харьцуулахад захиалга авч буй орон сууцны тоо 2023 оны III улиралд 58.2 мянга байсан бол 2026 оны мөн үед 63.1 мянга хүрч, 17.7 хувиар өсжээ.

    Харин нийлүүлэлтийн өртөг орон сууцны үнийн өсөлтөөс хэд дахин хурдан нэмэгдэж байгааг “Тэнхлэг зууч” ХХК тайландаа дурдсан байна. Тухайлбал: 2026 оны II улиралд орон сууцны барилгын өртөг өмнөх оны мөн үеэс 26 хувиар өссөн бөгөөд цалингийн зардал 38.9 хувиар нэмэгджээ.

    3-3.JPG

    Тус компанийн тайланд дурдсанаар барилгын өртгийн өсөлт нь орон сууцны үнийн доод түвшнийг дэмжиж, ойрын хугацаанд үнэ эрс буурах магадлалыг хязгаарлах хүчин зүйл болж буйг тодотгож байна.

    Cэтгэгдэл бичих