
Зургийг: Gilles Sabrie/Bloomberg
(Bloomberg) -- “Citigroup” ирэх хоёр жилийн литийн үнийн төсөөллөө буурууллаа. Үүнд цэнэг хураагуурын эрэлтийн өсөлт удаашрах, худалдааны тодорхойгүй байдал нэмэгдэхээс гадна макро эдийн засгийн сөрөг хүчин зүйлс нөлөөлнө гэж үзэж байна.
Ирэх онд литийн эрэлт сулрах болгоомжлол зах зээлийн хүлээлтийг дахин үнэлэхэд хүргэснийг тодотгож, ойрын хугацаанд үнэ нь доогуур түвшинд хэвээр байхыг анхааруулсан байна.

“2027 онд нийлүүлэлт нэмэгдэх төлөвтэй ч эрэлтийн төлөв тодорхойгүй байгаа тул захиалагчид худалдан авалтаа хойшлуулж, нөөцөө бага түвшинд хадгалах хандлагатай байна” гэж шинэ тайланд дурджээ.
“Ойрын хугацаанд зах зээлийн хандлага болон хөрөнгө оруулагчдын арилжааны байр суурь үнийн гол хөдөлгөгч хэвээр байж, үнэ цаашид буурах эрсдэл давамгайлах төлөвтэй” гэж тодотгож байна.