logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Кибер халдлагын дараа "Binance"-ийн хөрөнгийн цэвэр гадагшлах урсгал $3.6 тэрбум хүрлээ
    Micah Barkley, Emma Haidar, Ryan Weeks
    Kevin Whitelaw
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 02 11:45
    45

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    “Binance”-ийн зургаан тэрбум ам.долларын крипто халдлагыг БНАСАУ-ын хакерууд үйлдсэн гэж үзэж байна

    (Bloomberg) -- “Binance” түүхэн дэх хамгийн өндөр хохирол дагуулсан кибер халдлагад өртсөний дараа түр зогсоогоод байсан биржээс хөрөнгө татах үйлчилгээг ням гарагт сэргээлээ. Үүний дараа крипто хөрөнгийн цэвэр гадагшлах урсгал 3.6 тэрбум ам.доллар хүрсэн ч энэ нь тус компанийн үйл ажиллагаанд харьцангуй бага нөлөө үзүүлжээ.

    Дэлхийн хамгийн том криптовалютын бирж пүрэв гарагт болсон 6.3 тэрбум ам.долларын халдлагын дараа нөхцөл байдлыг шалгаж, тогтворжуулахын тулд хөрөнгө татан авах  үйлчилгээг түр зогсоосон байна. Түүнчлэн бүх хэрэглэгчийн хохирлыг барагдуулахаа амласан юм.

    “Binance” салбарын түншүүд болон АНУ-ын Засгийн газрын тусламжтайгаар халдлагын үр дагаврыг харьцангуй богино хугацаанд хяналтдаа авсан байна. Хэдий тийм боловч дээрх үйл явдал криптовалютын салбарын аюулгүй байдлын эрсдэл, хэрэглэгчдийн хөрөнгө үнэхээр найдвартай эсэх талаар шинэ эргэлзээ төрүүлж буй.

    АНУ-ын Холбооны мөрдөх товчоо дээрх халдлагын ард БНАСАУ-ын хакерууд байсныг мэдэгджээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо,  тагнуулын байгууллагууд болон Эрүүгийн мөрдөн шалгах хэлтэс хамтран "Tradertraitor" бүлгийн хакерууд хулгайлсан хөрөнгөө голчлон “Ethereum” болгон хөрвүүлж байгааг тогтоосон байна.

    “Tradertraitor” нь БНАСАУ-ын хакеруудын тусгай бүлэг бөгөөд Холбооны мөрдөх товчоо өмнө нь “Bybit”-ийн халдлагын ард тус бүлгийг байсан гэж мэдэгдэж байжээ.

    Cэтгэгдэл бичих