logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Alphabet”-ийн орлого шинжээчдийн хүлээлтээс сул гарч, хиймэл оюуны зардлын талаарх болгоомжлолыг нэмэгдүүллээ
    Julia Love, Davey Alba
    Ryan Vlastelica
    Brody Ford, Matt Day
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 29 13:25
    78

    Зургийг: Justin Sullivan/Bloomberg

    “Microsoft”-ийн клауд борлуулалт эрчимжиж, хиймэл оюуны хөрөнгө оруулалт үр өгөөжөө өгч буйг харуулав

    (Bloomberg) -- “Alphabet” болон “Microsoft” компани III улирлын тайлангаа танилцууллаа. “Google”-ийн толгой компанийн үндсэн бизнесийн ашиг хүлээлтэд хүрээгүй бол “Microsoft”-ийн клауд бизнесийн ашиг нэлээд эрчимжсэн байна.

    “Alphabet”-ийн хайлт болон зар сурталчилгааны борлуулалт сүүлийн улиралд хүлээлтэд хүрсэнгүй. Энэ нь “Google” хиймэл оюунд хэдэн зуун тэрбум ам.доллар зарцуулж буй ч өрсөлдөгчдөдөө байр сууриа алдаж байна гэсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүллээ.

    GOOGLE-GFX.jpg

    “Google”-ийн толгой компани III улиралд түншүүддээ төлөх төлбөрийг хассан дүнгээр 111.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой байсан нь шинжээчдийн төсөөллөөс доогуур байна. Нийт борлуулалтын 50 орчим хувийг бүрдүүлж, хиймэл оюуны асар их хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд чухал үүрэгтэй байдаг тус компанийн хайлтын систем болон холбогдох бизнесийн зар сурталчилгааны орлого мөн л хүлээлтэд хүрсэнгүй.

    MICROSOFT-GFX.jpg

    Түүнчлэн борлуулалтын орлогын өсөлтийн хурд сүүлийн таван улирлын доод түвшинд удааширсан байна.

    Лхагва гарагийн арилжаа хаахад “Alphabet”-ийн хувьцааны ханш 10 хувиар уналаа.

    Харин өрсөлдөгч компани “Microsoft” үндсэн хөрөнгийн зардлаа сайн хянаснаас гадна клауд бизнесийн өсөлтөөрөө “Wall Street”-ийн хүлээлтийг давснаар хувьцааны ханш нь өссөн байна. Долоодугаар сард II улирлын тайлангаа танилцуулснаас хойш хувьцааных нь ханш 36 хувиар эрчимжжээ.

    AZURE-GFX.jpg

    Хөрөнгө оруулагчдын анхааралтай ажигладаг үүлэн тооцооллын “Azure” нэгжийн борлуулалт есдүгээр сараар эцэслэсэн улиралд 48 хувиар өсөж, 33.2 тэрбум ам.доллар хүрсэн байна. Ингэснээр “Microsoft”-ийн цэвэр борлуулалтын орлого 19 хувиар нэмэгдэж, 92.3 тэрбум ам.доллар хүрчээ.

    Cэтгэгдэл бичих