logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    “Google” хиймэл оюуны ертөнцийн шинэчилсэн загвараа танилцууллаа
    Davey Alba
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 28 14:00
    Орчуулсан: Э.Мөрөнгуа
    14

    Зургийг: Damian Lemanski/Bloomberg

    (Bloomberg) -- “Google” бодит цагийн виртуал орчин үүсгэдэг илүү бодит хиймэл оюуны ертөнцийн загварын шинэ хувилбарыг танилцууллаа. Энэхүү технологийн дэвшил нь видео тоглоомын компаниудын хувьцаанд нөлөөлж, хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлол төрүүлж байна.

    “Google”-ийн “DeepMind” хиймэл оюуны лаборатори мягмар гарагт "Genie 4" загварыг танилцуулсан юм. Энэ нь хэрэглэгчдэд бичгээр зааварчилгаагаар дамжуулан виртуал ертөнц бүтээж, удирдах боломжийг олгоно. Мөн цаг агаарыг өөрчлөх, шинэ дүр нэмэх зэргээр бодит цагт тухайн орчин, үзэгдлийг шууд өөрчлөх боломжтой юм.

    Хэрэглэгчийн үүсгэх симуляц нь хоёр минут хүртэл үргэлжлэх боломжтойг компани мэдээллээ. Энэ нь өмнөх “Genie 3” загвартай харьцуулбал хоёр дахин урт хугацаа юм.

    Cэтгэгдэл бичих