logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Чипийн эрэлтийн ачаар “Samsung Electronics”-ийн III улирлын ашиг түүхэн дээд түвшинд хүрэв
    Yoolim Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 29 11:20
    58

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    “Samsung Electronics”-ийн чипийн бизнесийн ашиг 15 дахин өссөн ч шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй

    (Bloomberg) -- Хиймэл оюуны чипийн хүчтэй эрэлтийн ачаар III улиралд “Samsung Electronics”-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс зургаа дахин өслөө. Дэлхийн тэргүүлэх санах ойн чип үйлдвэрлэгчийн цэвэр ашиг 75.13 их наяд вон буюу 56.2 тэрбум ам.доллар хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болж байна.

    Үүнээс хагас дамжуулагчийн нэгжийн ашиг нь 15 дахин өссөн ч шинжээчдийн таамгаас ялимгүй доогуур гарснаар хиймэл оюуны салбарын талаарх өөдрөг хүлээлтийг тодорхой хэмжээнд сулрууллаа.

    Тайлант хугацаанд “SK Hynix” болон АНУ-ын “Micron Technology”-той өрсөлддөг тус нэгж 106.5 их наяд вон буюу 80 тэрбум ам.долларын үйл ажиллагааны ашигтай ажилласан байна. Үүнтэй харьцуулахад шинжээчдийн дундаж таамаг 108.5 их наяд вон байжээ.

    Энэхүү хүлээлтээс доогуур үзүүлэлт нь “Samsung Electronics”-д HBM4 зэрэг дэвшилтэт санах ойн чипийн салбарт ахиц гаргаж байгаагаа харуулах шаардлагыг нэмэгдүүлж байна. 

    Cэтгэгдэл бичих