logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ардчилсан намын түүхэн ялалтын дараа 2028 оны сонгуульд өрсөлдөх магадлалтай улс төрчдийн төлөв өөрчлөгдөв
    Catherine Lucey
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 05 15:30
    72

    Зургийг: Elijah Nouvelage/Bloomberg

    (Bloomberg) --  АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр зар сурталчилгааны зардалтай сонгуулиар Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсны дараа 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн шууд бусаар эхэлж байна.

    Техас, Өмнөд Каролина, Канзас зэрэг Бүгд Найрамдах намын түшиц мужууд хүртэл Ардчилсан намын нэр дэвшигчдийг Сенатад сонголоо. Ингэснээр Цагаан ордныг онилж буй Бүгд Найрамдах намын улстөрчид Ираны дайн, амьжиргааны өртөг болон Дональд Трампын зарим маргаантай бодлогоос болж бухимдсан сонгогчдод тохируулан стратегиа өөрчлөх шаардлагатай болж байна. Энэ нь ялангуяа цагаачлал, дайн болон хиймэл оюуны талаарх байр сууриа эргэн харах хэрэгтэй гэсэн үг юм.

    Мягмар гарагт болсон завсрын сонгуулийн үр дүн нь 2028 онд нэр дэвших магадлалтай зарим гол өрсөлдөгчийн хэтийн төлөв хэрхэн өөрчлөгдөж буйг харууллаа.

    unnamed (1).webp

    Ардчилсан намынхнаас онцолбол зүүний үзэл баримтлалтай залуу улс төрчдийн гол төлөөлөл болох Александра Окасио-Кортез Нью-Йоркт Төлөөлөгчдийн танхимын төлөөх өрсөлдөөнд хялбархан ялалт байгуулсан юм. Гэхдээ энэ удаагийн сонгуулиар түүний гол амжилт нь идэвхтэй дэмжиж байсан дэвшилтэт үзэлт Абдул Эль-Сайед Мичиган мужийн Сенатын төлөөх өрсөлдөөнд ялалт байгуулсан явдал байлаа. Александра Окасио-Кортезын хувьд завсрын сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхээ нухацтай авч үзнэ гэж мэдэгдэж байлаа.

    Үүнээс гадна Энди Бешир Ардчилсан намын Мужийн захирагчдын холбооны тэргүүний хувьд маш амжилттай үдэш өнгөрүүлэв. Ардчилсан нам Жоржиа, Техас, Охайо, Айова, Невада гэсэн таван мужийн захирагчийн суудлыг авч, бусад бүх суудлаа хадгаллаа. 2028 оныг угтан Ардчилсан нам өрсөлдөөнтэй долоон мужийг бүгдийг нь тэргүүлж байгаа юм.

    unnamed (2).webp

    Харин Бүгд Найрамдах намын хувьд Марко Рубио цаашдын төлөвлөгөөнийхөө талаар ил тод байр суурь илэрхийлдэггүй ч түүний төрөлх Флорида мужид Бүгд Найрамдах нам хүчтэй хэвээр байгаа нь эерэг дохио болж байна.

    Үүнээс гадна Марко Рубиогийн Дональд Трампын хүрээлэл дэх байр суурь нь ч давуу тал болж магадгүй. Тэрбээр Дональд Трампын засаг захиргаатай салшгүй холбоотой ч Ираны дипломат хэлэлцээг тусгай элч Стив Виткофф, Жаред Кушнер нар хариуцаж буй тул дайны сөрөг үр дагавар түүнд харьцангуй бага нөлөөлөх юм.

    Түүнчлэн Флорида мужийн бүгд найрамдахчууд бусад муж дахь намынхаа гүйцэтгэлээс хавьгүй хүчтэй үр дүн үзүүлсэн тул Рон ДеСантис анхаарлын төвд орж ирээд байна. Сенатор Эшли Муди Ардчилсан намын өрсөлдөгчөө ялж, Бүгд Найрамдах намын Байрон Дональд захирагчийн сонгуульд ялалт байгуулсан юм. Рон ДеСантисын хүчин чармайлт Бүгд Найрамдах намд нэмэлт суудал авчраагүй ч тус муж бусад уламжлалт Бүгд найрамдах түшиц бүсүүдтэй харьцуулбал ялагдлаас зайлсхийж чадлаа.

    Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой хүмүүсээс АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жэй Ди Вэнс хамгийн таагүй нөхцөл байдалтай тулгарсан нь эргэлзээгүй. Бүгд Найрамдах намын гол нэр дэвшигчээр тооцогдож байсан Вэнс лхагва гарагт Дональд Трамп болон Ираны дайнаас өөрийгөө тусгаарласан байр суурь илэрхийлсэн юм. Тэрбээр намын ялагдлыг Ираны дайн, амьжиргааны өртөг болон АНУ-Израилын харилцаатай холбон тайлбарлаж, мөргөлдөөн нь Бүгд Найрамдах намыг Сенатын хяналтаа хамгийн багадаа зургаан жилийн хугацаанд алдахад хүргэсэн гэж мэдэгджээ.

    Cэтгэгдэл бичих