logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-ын Завсрын сонгуулиар Ардчилсан нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонхын суудал авлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 05 08:26
    38

    Зургийг: Sarah Rice/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын Завсрын сонгуулиар Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхим болон Сенатын аль алинд олонхын суудал авсан гэдгийг “Decision Desk HQ”-ийн тооцоолол харууллаа. Тодруулбал: Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд 240 суудал авснаар олонх болж, улмаар Сенатад ч 54 суудал авснаар ялалт байгуулаад байна. 

    Сонгуулийн өдөр Ардчилсан намын нэр дэвшигчид Бүгд Найрамдах намын гол түшиц мужууд болох Техас, Канзас, Өмнөд Каролина, Охайод Сенатын суудал авсан нь Бүгд Найрамдах намынхныг гайхшируулсан юм. 

    Сонгогчид АНУ-ын Ерөнхийлөгчийн бодлогод сэтгэл дундуур байгаа нь 2024 оны сонгуулиар Дональд Трамп 10-иас дээш хувийн зөрүүтэйгээр ялж байсан хэд хэдэн мужийн үр дүнгээс тодорхой харагдлаа. Түүнчлэн Бүгд Найрамдах нам орон даяар тааруу үр дүн үзүүлж, Техас, Канзас зэрэг муж сүүлийн хэдэн арван жилд анх удаа Ардчилсан намаас Сенатор сонгожээ.

    АНУ-ын Төлөөлөгчдийн танхим болон Сенатыг хяналтдаа авсан гэх урьдчилсан үр дүнгийн дараа Ардчилсан намынхан Дональд Трамп болон ойр тойрны хүмүүст нь шалгалт явуулна гэсэн байр суурийг илэрхийлж байна.

    unnamed (3).jpg

    Нэгдүгээр сараас Конгрессын хоёр танхимыг гартаа авснаар Ардчилсан нам АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг сөрөх, бодлогын чиглэлийг тодорхойлох байр сууриа бэхжүүлж байна. Ингэснээр Дээд шүүх болон Холбооны Нөөцийн банкны албан тушаалд Дональд Трампын санал болгосон нэр дэвшигчдийг батлахаас татгалзах, мөн засаг захиргааных нь үйл ажиллагаанд мөрдөн шалгалт эхлүүлэх боломж бүрдэх юм.

    Cэтгэгдэл бичих