logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгаас иргэдэд хүртээх чиглэл өглөө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 04 08:35
    1

    Зургийг: С.Батсайхан

    У.Хүрэлсүх: Байгалийн баялгийн эхний хишгийг ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал

    Засгийн газар нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төслөө эргүүлэн татсан учир Оюутолгойн ногдол ашгийн асуудал дахин Засгийн газрын түвшинд яригдах болов уу гэсэн хүлээлттэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгалийн баялгийн үр ашгийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно гэдгийг тодотголоо.

    “Оюу Толгой” ХХК-иас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч, тодорхой хэсгийг иргэдийн дансанд бэлэн мөнгө хэлбэрээр олгох чиглэл өглөө.

    Оюутолгойн ногдол ашгийн зарцуулалтын талаарх Засгийн газрын санал асуулгад 96 мянга орчим иргэн оролцсоноос 56 мянга орчим нь ногдол ашгийг хуримтлалын санд хадгалж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцын дэмжлэгт зарцуулах санал өгсөн байна. Харин хөгжлийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тохиолдолд 50.6 хувь нь эрчим хүч, 49.8 хувь нь нийгмийн дэд бүтэц, 22.6 хувь нь аж үйлдвэрийн төслүүдэд хөрөнгө оруулах санал өгчээ. Иргэдийн саналыг харгалзан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хуулийн төслөө буцаан татахаар шийдвэрлээд байсан юм.

    Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Оюутолгойн ногдол ашгаар дэд бүтцийн төслүүд санхүүжүүлэхийг дэмжихгүй, баялгийн сангийн хуулийн дагуу хуримтлалын санд төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Ирэх онд “Оюу Толгой” ХХК-иас Төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох гурван их наяд орчим төгрөгийн ногдол ашиг авахаар тооцоолж байгаа ч албан ёсоор баталгаажаагүй байгааг “Оюу Толгой” ХХК мэдээлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих